0

Тавантолгой түлш компани нийслэлийн гэр хорооллын иргэдэд нийлүүлж буй түлш, түүний түүхий эдийг саадгүй татан авч, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангахын тулд төмөр замын засвар үйлчилгээнд онцгой анхаарал хандуулан ажилладаг.
Энэ хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран түлшний үйлдвэрийн замд нарийн засвар, тохируулга хийж, зарим суман шилжүүлгийг шинээр угсран тавих ажлыг гүйцэтгэв.
Тус салбар замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хянан шалгав. Ажлын хэсэг тус замыг батлагдсан зураг төслийн дагуу барьж, төмөр замын техник ашиглалтын журам болон төмөр замын барилга байгууламжийн стандартын шаардлагыг хангасан гэж дүгнэн, байнгын ашиглалтад оруулахыг зөвшөөрлөө.
Ингэснээр түлш тээврийн вагон таталт, тавилт болон сэлгээний ажил хэвийн, аюулгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.