dobu.mndobu

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Президент” спорт цогцолбор барина

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Президент” спорт цогцолбор барина

“Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл, амралтын бүсэд “Президент” спорт цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Тус цогцолбор нь 58 мянган ам метр талбайг хамрах бөгөөд 20 гаруй төрлийн спортын үйл ажиллагаа явуулах боломжтой аж. Ингэснээр хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, цаашлаад олимп, тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах юм.

“Президент” спорт цогцолбор нь нэгэн зэрэг 1327 хүнийг нэвтрүүлж үйлчлэх хүчин чадалтай. Өдөрт 4500-6000 хүүхэд, залуус спортоор хичээллэх, нийт 8000-10000 хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Төслийг Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.