dobu.mndobu

Цэргийнхэн хаваржилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Цэргийнхэн хаваржилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын нийт 30 гаруй цэргийн алба хаагч дөрвөн техниктэйгээр энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.

Дорнод аймгийн ЗДТГ-ын цахим хуудаст Халхгол суманд 8 дахь өдрөө ажиллаж буй Зэвсэгт хүчний алба хаагчдад талархал дэвшүүлж, тэдний болон бусад төрийн цэргийн байгууллагын бүлгүүдийн хийж гүйцэтгээд байгаа ажлыг онцолжээ.

Энэ сарын 27-ны 20:00 цагийн байдлаарх Халхгол сумын нөхцөл байдлын мэдээнд "Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг болон багийн Засаг дарга Б.Эрдэнэзултай хамт Ташгай багт газар дээр нь ажиллан шуурхай арга хэмжээг авч байна. Газар дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид чиглэл чиглэлийн үүргээ маш хариуцлагатай гүйцэтгэж байна.

Гурван багийн чиглэлд нийт 16 машин, 65 хүн ажиллаж байна. Малчдын хашаа хороо янзлах 66 айл хүсэлт ирүүлснээс 63 айлыг янзалж дууссан бөгөөд нэмэлт хүсэлт малчдаас Цогтсүмбэр гурав, Ялалт ес нийт 12 айлаас ирсэн байна.

Уруудсан мал 43199 байхаас 15578 олдсон бөгөөд 27621 олдоогүй байна. Малын хорогдол 162 хонь 75 ямаа 18 үхэр Нийт 255 мал хорогдсон.

Өвс тэжээл тараалт Ялалт 155 өрхийн 95 өрх айлд 155 тэжээл өгч дуусгасан. Цогтсүмбэр баг дээр долоон өрхөд 350 боодол өвс өгсөн байна. Ташгай баг дээр 180 өрх айлын 30 өрх айлд 60 хивэг тэжээл олгожээ. Нийт 132 өрх айлд 215 тэжээл, 350 боодол өвс тараасан байна" гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.