0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барихаар бэлэн болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.
Энэхүү хууль нь бас чиг маргаан дагуулж байгаа. Учир нь “Уг хууль парламентын ардчилалд халдаж, гишүүдийн мандатын эсрэг зүйл байна гэх хүмүүс байгаа ч ихэнх нь “УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог, улмаар эргүүлэн татах хууль өргөн барьж байгаа н маш зөв зүйл. Ард түмний саналаар УИХ-д орж ирчхээд хуралдаа ч суудаггүй гишүүд цөөнгүй бий. УИХ-ын гишүүн хууль санаачлах батлуулах үндсэн ажилтай. Энэ ажлаа огт хийхгүй бүрэн эрхээ дуусгаж байгаа гишүүд ч байсаар ирсэн. Дээр нь ёс зүйгүй аашилдаг улстөрчид байдаг. Мөн гэмт хэрэг өдүүлчхээд “бүрэн эрх”-ээр халхавчлан сууж байдаг гишүүд ч бий” хэмээж байна.
УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах тухай хуульд ёс зүйн зөрчил гаргасан, өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татна гэж тодорхой заажээ.
Сүүлийн үед УИХ-ын гишүүд ёс зүйн алдаа ихээхэн гаргах болсон. Тухайлбал, бусдад дээрэлхүү, тухайн өдрийнхөө байдлаар хэнийг л бол хэнийг улсын ажил хийж байж, хувийн компанийнхаа ажилтанг загнаж буй юм шиг доромжилдог Б.Дэлгэрсайхан. Удаад нь УИХ-ын гишүүн болж ялархдаг, хувийн амьдралд нь тохиолдсон ололт амжилт, уналтад олон нийтийг буруутгаж, хэнтэй л бол ам зөрдөг, сэтгэл зүйгээ удирдаж чаддаггүй УИХ-ын гишүүн М.Нарантуяа, Ц.Мөнхтуяа, мөн Төрийн ордонд хөлчүүрхэж, агсамнасан Э.Бат-Амгалан, гаднын компаниас сонгуулиар хандив авсан гэгддэг Э.Болормаа, УИХ-д сонсогдсон ч чуулганд суудаггүй Х.Баттулга, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон Д.Цогтбаатар, түүнчлэн шүүхийн шатанд шалгагдаж байгаа С.Ганбаатар нарыг нэрлэхэд хангалттай.
Харин хуулийн тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон. Тиймээс парламентын дархлаа парламентын нэр хүнд өөрөө тухайн улсын язгуур эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үздэг" гэлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Иргэд олон зүйл дээр бодитой шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, авлига, хулгайн асуудалд гишүүд нэр холбогдож байна. Хулгай, луйвар хийж байна, хуурч мэхэлж байна. Адаг сүүлд нь үндсэн хийх ёстой ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л засъя гэж байгаа юм. Бид бүхний нүдэн дээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой ардчилсан парламент маань сахилга, хариуцлагагүй, зарим тохиолдолд анх өргөсөн тангаргаа мартсан байх вий гэсэн санал, сэтгэгдэл ард иргэдийн зүгээс асар их ирж байна. Тэгэхээр үүнийг л засъя гэж байгаа юм. Энэ ёс зүйгүй байдлыг төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхэлж засах хэрэгтэй. Тэгж байж ард иргэддээ хөгжил дэвшлийн тухай ярих боломж нь нээгдэх болов уу гэж бодож байна. Түүнээс бол Монгол Улсын Их Хурлын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мандатын эсрэг шийдвэр гаргаж байгаа зүйл биш" гэлээ.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.