dobu.mndobu

Хөвсгөлийн Баянзүрх сумын сургуулийн барилгад цууралт үүсэж, 900 гаруй сурагчийн сурах орчинд анхаарал хандуулна

Хөвсгөлийн Баянзүрх сумын сургуулийн барилгад цууралт үүсэж, 900 гаруй сурагчийн сурах орчинд анхаарал хандуулна

Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа /2026.02.26/ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, сургуулийн орчинд үнэлгээний баг ажиллажээ.

Тус сургууль 2017 онд ашиглалтад орсон бөгөөд барилга угсралтын явцад тухайн орчны хөрсний онцлог, цэвдгийн нөхцөлд тохирсон төлөвлөлт хангалтгүй хийгдсэнээс шалтгаалан барилгад цууралт үүсэж, сургалт, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болжээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 900 гаруй сурагчийг стандартын шаардлага хангасан орчинд сурч, боловсрох боломжоор хангах чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдэл боловсруулах талаар ажлын хэсэг анхааран ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.