dobu.mndobu

Цалинтай ээжийн мөнгийг 500 мянга болгох өргөдөлд 51,287 хүн гарын үсэг зуржээ

Цалинтай ээжийн мөнгийг 500 мянга болгох өргөдөлд 51,287 хүн гарын үсэг зуржээ

Иргэн Д.Төгс-Арвижих "Цалинтай ээж" буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг нийтийн өргөдлийн цахим системд байршуулж, иргэдийн саналыг авч буй.

Уг саналыг одоогоор 51,287 хүн дэмжиж, гарын үсэг зуржээ. 

Иргэн Д.Төгс-Арвижих "Одоогийн зах зээл, ээжүүдэд өгч байгаа 50 мянган төгрөгийн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй. Бодит байдал дээр сүү, живх хоёр авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай" гэсэн байгаа юм.

Уг өргөдлийг 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр байршуулсан. Гарын үсэг зурах хугацаа дуусахад 12 өдөр үлдээд байна. 

Та дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөх боломжтой. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.