0

МҮБХ-ноос Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулан цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цуврал арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын захын Цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг МҮБХ бөхчүүдтэй хамтран хэрэгжүүлхээр болжээ.
Тус аянд Аварга цолтон 10 буюу түүнээс дээш ном, Арслан 9 буюу түүнээс олон, Гарди 8, Заан 7, Харцага 6, Начин 5, Аймгийн цолтон гурваас дээш, Сумын цолтон нэг буюу түүнээс дээш ном хандивлах юм.
Хандивлах ном нь цэцэрлэгийн хүүхдэд зориулсан буддаг ном, сургалт, утга зохиол, танин мэдэхүйн төрлийн номууд байх шаардлагыг тавьжээ.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.