0

Солонгосын алдарт “EXO” хамтлагийн гишүүн У Сэүн “Сэтгэл” гэсэн крил бичигтэй малгай өмссөн байсан нь олны анхаарлыг татсан байна.
Солонгосын онлайн дэлгүүрүүдэд 37-50 мянган воноор зарагдаж байсан ч эрэлт өссөний улмаас одоогоор дууссан байна.
Уг малгай нь Солонгосын авиа компани болох AERO K airlines-ийн нэгэн төрлийн борлуулалтын маркетинг юм.
Солонгосын Хойд Чунчон мужийн Чонжү хотод төвтэй хямд өртөгтэй агаарын тээврийн компани болох Aero K Airlines зуны улиралд Чонжү-Улаанбаатар чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэхээ өнгөрсөн сарын 12-нд зарласан.
Улаанбаатарын чиглэлд долоо хоногт дөрвөн удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Ням гарагуудад нислэг үйлдэх бөгөөд эхний нислэг 4-р сарын 24-өөс 5-р сарын 10 хүртэл, хоёр дахь нислэг 6-р сарын 24-өөс 9-р сарын 14 хүртэл үргэлжлэх ажээ.
Aero K компанийн төлөөлөгч "Энэхүү маршрут нь Чунчон бүс нутаг болон Монголын хооронд агаарын орон зайгаа өргөжүүлнэ гэж бид найдаж байна. Мөн бид Монголын жуулчдыг татахын тулд Чунчон дахь аялал жуулчлалын салбарынхантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.