dobu.mndobu

Швед улсад гэрийн муурыг өдөржин хараа хяналтгүй орхивол торгууль ногдуулдаг болжээ

Швед улсад гэрийн муурыг өдөржин хараа хяналтгүй орхивол торгууль ногдуулдаг болжээ

Швед улс амьтдын сайн сайхны талаарх хууль, дүрэм журмаа улам чангатгаж, муур тэжээдэг иргэдэд илүү өндөр хариуцлага ногдуулах зохицуулалт хэрэгжүүлж эхэллээ.

Тус улсын Амьтдын сайн сайхны тухай хууль болон Swedish Board of Agriculture-ийн удирдамжийн дагуу муурыг зохих асаргаа, нийгмийн харилцаагүйгээр удаан хугацаанд ганцааранг нь орхихыг хууль бусад тооцохоор болжээ.

2026 онд хэлэлцэгдсэн шинэчилсэн зохицуулалтад амьтны эзэд өдөр бүр нийгмийн харилцаа, сэтгэлзүйн өдөөлт, анхаарал халамж үзүүлэх үүрэгтэйг онцолсон байна. Муур нь зөвхөн хоол, ус, орон байраар хязгаарлагдахгүй бөгөөд хүний оролцоо, харилцаанд тулгуурлан эрүүл, тогтвортой амьдрах боломжтой амьтан гэж үзжээ.

Шинэ дүрмийн дагуу эрүүл насанд хүрсэн муур өдөрт дор хаяж хоёр удаа хүнтэй харилцах ёстой бөгөөд энэ нь зөвхөн хооллох, хогийн сав цэвэрлэхээс гадна сэтгэл санааны байдлыг нь дэмжихэд чиглэнэ. Харин зулзага муурын хувьд илүү хатуу шаардлага тавигдаж, ихэнхдээ хамтрагч мууртай байлгахыг зөвлөдөг байна.

Муурыг бүтэн ажлын өдөр зэрэг удаан хугацаагаар хараа хяналтгүй орхих нь дээрх стандартыг зөрчсөнд тооцогдож, хайхрамжгүй хандсан гэж үзвэл торгууль ногдуулах хүртэл арга хэмжээ авах боломжтой аж.

Энэхүү зохицуулалт нь амьтдыг зөвхөн “гэрийн тэжээвэр” бус, сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй амьд биет хэмээн хүлээн зөвшөөрсөн дэвшилтэт бодлогын илэрхийлэл гэж үзэж байна. Шведийн олон иргэн шинэ шаардлагад нийцүүлэхийн тулд ажлын хуваариа зохицуулах, эсвэл амьтан асрагчийн үйлчилгээ авах зэргээр зохицуулалт хийж эхэлжээ.

 

Эх сурвалж: Science Acumen

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.