dobu.mndobu

Автобусны суудлыг зориудаар хурц ирмэгтэй зүйлээр зүсэж, урсан этгээдийг цагдаад мэдэгдэнэ

Автобусны суудлыг зориудаар хурц ирмэгтэй зүйлээр зүсэж, урсан  этгээдийг цагдаад мэдэгдэнэ

Нийтийн тээврийн “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын Х:12 чиглэлийн 25-142 гарааш дугаартай, 51-46 УЕН улсын дугаартай автобусны суудлыг зорилготойгоор хурц ирмэгтэй зүйлээр зүсэж, урсан гэмтээсэн хэрэг гарчээ. Энэхүү суудлууд нь иргэдийг ая тухтай, аюулгүй зорчуулахад зориулагдсан ч зарим хүн зориудаар гэмтээж, бусдад саад учруулж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусанд бие зассан, бөөлжсөн зэрэг тохиолдол ч цөөнгүй гарчээ. Автобусыг цэвэрлэх үүрэгтэй хүмүүс, ялангуяа эмэгтэй ажилтнууд энэ бохирдлыг арилгадаг болохыг иргэд анхаарах хэрэгтэй.

Нийтийн тээврийн бодлогын газраас автобус дотроо олон хяналтын камертай тул хариуцлагагүй үйлдлийг шалган, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад мэдээлэхээр болжээ.

Иргэдийг соёлтой, бусдад саад учруулахгүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлэхийг дахин сануулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.