0

"МЭК" судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр хийж, танилцуулдаг билээ. Уг судалгааны хоёрдугаар сарын дүн гарчээ.
Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 504 иргэнийг хамруулж, хоёрдугаар сарын 9-15-ны хооронд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна.
Судалгаагаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын рейтинг буурчээ.
Тодруулбал, иргэд өнгөрөгч нэгдүгээр сард түүний үйл ажиллагааг 3.3 оноогоор үнэлж байсан бол энэ сард 3.2 оноо өгсөн байгаа юм. Ингэхдээ "Хятадаас нүүрс худалдаж авсан явдал", "Худлаа попордог", "Утаа буураагүй байдал", "Айлд очиж бууз хийдэг" хэмээн сөрөг сэтгэгдэл үлдээсэн байна.
Сануулахад, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд хийн түлшинд шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ Чингэлтэй дүүргийн нэгэн айлд бууз хийж идээд гарсан юм.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.