0

Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “19 дүгээр зөрлөг” хэмээх газарт суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрсөн осол гарчээ. Тодруулбал, 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 01:59 цагт тухайн дуудлагыг Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, иргэн Т-ын эзэмшлийн “Lexus RX450h” загварын суудлын автомашиныг мөснөөс татан гаргажээ. Уг автомашин урд талын хоёр дугуй хэсгээрээ мөсөнд цөмөрч суусан байдалтай байсан аж.
Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
Иймд иргэдийг гол, мөрөн болон нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, тээврийн хэрэгслээр явахгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.