0

УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 310 дугаар ангид ажиллаж, ангийн орчин нөхцөлтэй танилцлаа. Түүнийг тус ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтаж өдөр тутмын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тайлагнав.
Энэ үеэр батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн барилга байгууламж, объектуудтай танилцсан юм. Улмаар алба хаагчидтай уулзан ярилцаж, батлан хамгаалах салбарт хэрэгжиж буй томоохон ажил, арга хэмжээний талаар товч мэдээлэл хүргэн, тус ангид тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.