dobu.mndobu

Эдгэршгүй өвчтэй эрийн сүүлчийн хүсэл биелжээ

Эдгэршгүй өвчтэй эрийн сүүлчийн хүсэл биелжээ

АНУ-ын Нью-Йорк мужийн Лонг-Айлендад эдгэршгүй өвчтэй нэгэн эр эмнэлгийн орноосоо сүүлчийн хүсэлтээ тавьж, хайртай хоёр нохойтойгоо уулзан салах ёс гүйцэтгэжээ.

Зөвхөн ноён Спенсер хэмээн танигдахыг хүссэн тэрээр үхлийн өмнө өөрийн Герман хоньчин үүлдрийн Боуи, Никки нэртэй хоёр нохойтойгоо уулзах хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг Колумбын их сургуулийн Ирвинг анагаах ухааны төвийн эмнэлгийн баг хүсэлтийг нь биелүүлэхээр ажиллаж, NYC Second Chance Rescue байгууллагатай холбогджээ.

Аврах байгууллагын үүсгэн байгуулагч Женнифер Брукс “Нохойнууд эзнээ хараад үнэхээр их баярласан. Тэд түүний орны дэргэд удаан хугацаанд хэвтсэн. Өрөөнд байсан хүн бүр сэтгэл хөдөлсөн” хэмээн ярьжээ.

Сэтгэл хөдөлгөм уулзалтаас хэдхэн цагийн дараа ноён Спенсер нас барсан байна. Эмнэлгийн зүгээс түүний өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Талийгаачийн нохдыг асран хамгаалах ойрын төрөл садан байгаагүй тул NYC Second Chance Rescue байгууллага Боуи, Никки нарыг хамгаалалтдаа авчээ. Ж.Брукс ноён Спенсерт өгсөн амлалтаа биелүүлж, тэднийг хайраар дүүрэн, байнгын гэр бүлд үрчлүүлэхээр ажиллаж байгаагаа онцолсон байна.

Боуи, Никки нарыг үнэнч, сайн сургагдсан, нөхөрсөг, зөөлөн зан ааштай хэмээн тодорхойлжээ. Тэд салшгүй хос тул хамтад нь үрчлүүлэх шаардлагатай аж. Мөн том биетэй ноход учраас хотын төвөөс гадуур, илүү зай талбайтай орчинд амьдрах нь тохиромжтой гэж үзэж байна.

“Эмнэлэгт очсон хүн бүрийн гарыг долоож, маш эелдэг байсан. Тэд бол жинхэнэ эмчилгээний нохой байж чадах амьтад” хэмээн Ж.Брукс хэлжээ.

 

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.