0

Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, "согтуу эмэгтэй хүний гар утсыг дээрэмдсэн байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 00:02 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалт хийхэд согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг зодож, Samsung A56 загварын гар утсыг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, найдвартай такси үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.