0

Можтаба Хоссейни Хаменеи 1969 оны 9-р сарын 8-нд төрсөн. Ираны улс төрч, шашны номлогч бөгөөд 2026 оны 3-р сарын 8-наас хойш Ираны гурав дахь дээд удирдагч болоод байгаа юм.
Хаменеигийн гэр бүлийн гишүүн бөгөөд хоёр дахь дээд удирдагч Али Хаменеигийн хоёр дахь хүү тэрбээр дээд удирдагчийн хувьд аавынхаа Тамгын газрын орлогч даргаар ажиллаж, аавынхаа албан ажилд зүтгэн, улс төр, аюулгүй байдлын бүх асуудлыг хариуцаж байжээ.
Ираны Машхад хотод Хаменеигийн гэр бүлд төрсөн тэрбээр есөн настайдаа Сардашт, Махабад хотод бага боловсрол эзэмшиж, Тегеран хотод ахлах сургуулиа төгссөн. Үүний дараа аав болон Махмуд Хашеми Шахрудигийн удирдлага дор Исламын шашныг судалсан.
Тэрбээр 1987 онд Исламын Хувьсгалт Гвардийн Корпус (IRGC)-д элсэж, Иран-Иракийн дайнд оролцоод, 1999 онд Кум хотод үргэлжлүүлэн суралцаж, шашны зүтгэлтэн болж, дараа нь Кумд шашны багшаар ажиллаж элссэн байна. Улмаар 2009 онд Басижийн цэрэгжсэн арми гэгдэх сайн дурын цэргийг удирдаж байжээ.
Түүний эцгээсээ тэс өөр зүйл нь Ираныг цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй хатуу хатуу итгэл үнэмшилтэй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.