0

АНУ, Израиль, Ираны хоорондох дайны улмаас дэлхий дахинд үймээн самуун дэгдэж байгаа энэ үед дэлхийн энх тайвны төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Баррон Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жу-Этэй гэрлэх ёстой гэсэн мемүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж байна. Эдгээр мемүүд нь АНУ, Хойд Солонгос хоёрын хоорондын дайсагналаас урьдчилан сэргийлэхийн тулд худ ураг болох ёстой гэсэн хошигнолоос үүдэлтэй аж.
Өнөөдөр Баррон, Ким Жу-Э нар хүүхэд тэвэрсэн зургууд, түүний дотор болзож буй виртуал зургууд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хурдацтай тархаж байна. Баррон бол Ерөнхийлөгч Трамп, Тэргүүн хатагтай Мелания Трамп нарын отгон хүү юм. 2006 онд төрсөн тэрбээр одоогоор АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд суралцаж байна.
Ким Жу-Э нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Тэргүүн хатагтай Ри Сол Жу нарын том охин юм. Сүүлийн үед тэрбээр аав Кимтэйгээ олон арга хэмжээнд оролцсон нь тус улсын ирээдүйн залгамжлагч болох магадлалтай гэж дурдагдсан.
Энэ нь олон улсын тогтворгүй нөхцөл байдлын дунд Баррон, Ким Жу-Э нар гэрлэж, АНУ, Хойд Солонгос хадам эцэг эх болвол олон улсын мөргөлдөөн арилна гэсэн төсөөлөл, найдвараас үүдэлтэй олон нийтийн санаа зовнил гэж ойлгож болох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.