dobu.mndobu

Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж сураггүй алга болсон согтуу иргэнийг эсэн мэнд оллоо

Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж сураггүй алга болсон согтуу иргэнийг эсэн мэнд оллоо

Увс аймгийн Давст сум Хандгайт багийн "Хүдэн" гэдэг газар өчигдөр (2026.03.11) өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуудаа гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 05:46 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг,  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.