0

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын хүнд үед эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгийг богино хугацаанд зохион байгуулж, Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд 15,600 км замыг 19 цаг гаруй хугацаанд туулан, 91 иргэнээ эх оронд нь аюулгүй тээвэрлэн ирсэн МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн багийн гишүүдийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.03.12) хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Агаарын хөлгийн багийн гишүүн бүрийн хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварын үр дүнд энэхүү нислэг амжилттай үйлдэгдэж, Монгол Улсын иргэд эх орондоо аюулгүй хүрэлцэн ирсэн юм.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.