0

Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж, мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг бусдад худалдаалах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичсэн. Улмаар зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хот руу нийлүүлж, бусдад зарж борлуулсан гэх нийт 9 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал:
Ж.Х-д 1 жил,
Ц.Т, Т.Б нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
С.Б, А.У нарт 2 жил, 6 сар,
Б.Б-д 3 жил, 2 сар,
С.Б-т 5 жил, 2 сар,
Д.Т-д 5 жил, 3 сарын хугацаатай хорих ял тус тус оноожээ.
Гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 130 сая төгрөгийг А.У, Б.Б, Д.Т нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, шүүхээс хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулдаг хуулийн зохицуулалттай.
Хар тамхи, мансууруулах бодис нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.