0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмаа 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт Е-9 визээр ажиллахаар ирж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдээ Инчеон олон улсын нисэх буудлаас тосож авлаа.
Төвийн дарга Б.Жаргалмаа хөдөлмөрийн гэрээгээр ирж байгаа залуучуудад хандан хөдөлмөрийн гэрээтэйгээ сайтар танилцах, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллахыг зөвлөн хөдөлмөрийн харилцаанд тулгарах ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд БНСУ дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандахыг зөвлөлөө.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ирж буй иргэдэд /цахим, танхим/ тус улсад оршин сууж, ажиллаж амьдрах явцад хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах, гадаад улсад хэрхэн дасан зохицох талаар сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалтыг шат дараалалтай тогтмол зохион байгуулдаг юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.