dobu.mndobu

Тагтан дээрээ мах шарж идэх гээд л интернэт хэрэглэгчдийг хоёр хуваажээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-17

Тагтан дээрээ мах шарж идэх гээд л интернэт хэрэглэгчдийг хоёр хуваажээ

Солонгосын Lovelyz хамтлагийн гишүүн асан, одоогоор телевизийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг Ли Ми Жү орон сууцныхаа тагтан дээр мах шарж байгаа зургаа нийтэлсний дараа олон нийтийн интернэт хэрэглэгчдийг хоёр хуваагаад байна. 

Өнгөрсөн амралтын өдөр  Ли өөрийн сошиал хаяг дээрээ "Тагтан дээрээ" гэсэн тайлбартай зургаа нийтэлжээ.

Зураг дээр мах шарагч дээр хоёр ширхэг гахайн мах, хоёр ширхэг мөөг, дөрвөн ширхэг саримс тавьсан байна.

Нэгэн интернэт хэрэглэгч "Чи яагаад хоёрхон ширхгийг л идэж байгаа юм бэ?" гэж асуухад Ли "Би үнэрээс нь болж тагтыг сонгосон" гэж хариулж, "Би бага багаар нь шардаг" гэж хариулаад гол маргаан эхэлсэн байна.

Гэсэн хэдий ч зураг онлайнд тархах тусам "нийтийн орон сууц, хувь хүний ёс зүй"-ийн талаар интернэт хэрэглэгчид ширүүн маргаан өрнүүлжээ.

Зарим интернэт хэрэглэгчид "орон сууцны тагтан дээр мах шарах нь хөрш зэргэлдээх айлууддаа хүндлэхгүй утаа, үнэрийн асуудал үүсгэж байна", "үнэр нь дээд давхрын хөршүүдэд таагүй байгаа даа", "гахайн махны үнэр нь хөршүүдэд дам тамхидалттай адил зовлон учруулж байна ш дээ", “хоёрхон ширхэг мах арай л горгор уу” гэж мэт дэмжихгүй байгаа сэтгэгдэл үлдээжээ.

Нөгөө хэсэг нь “Энэ зүгээр л мах шарж байхад чинь хэтрүүлээд байна”, “Хувийн орон зайд нь хэт их халдаж байна ш дээ”, “Зургийг харахад нэг их үнэртэхгүй л байна ш дээ”, “юм идэхгүй турж үхэлтэй биш дээ” гэх мэт өмөөрсөн сэтгэгдлүүд бас байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.