0

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, өнөөдрийн байдлаар 9 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.
Уг ажлын үр дүнд Цэргийн төв эмнэлгээс гадна Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийж эхэллээ.
Осол гэмтлийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, мөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг бууруулах ач холбогдолтой юм.
Дархан хотын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн мэс заслын эмч нарын багийн бүрэлдэхүүн:
Гэмтэл согогийн их эмч: Г.Вандандорж, Э.Нямбаатар, Ч.Даваадорж
Мэс заслын эмч: Д.Наранбаатар
Мэс заслын сувилагч: Г.Гоомонголжин
Мэдээгүйжүүлэгч эмч: Б.Баасанжав
Сувилагч: Б.Нямсүрэн
Энэхүү амжилт нь Монгол орны эрүүл мэндийн салбарт шинэ шатны эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлсэн томоохон үйл явдал болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.