dobu.mndobu

Хүүхдийн тэтгэмжээ 1 жил 7 сарын хугацаанд төлөөгүй иргэнийг баривчилжээ

Хүүхдийн тэтгэмжээ 1 жил 7 сарын хугацаанд төлөөгүй иргэнийг баривчилжээ

Хүүхдийн тэтгэлгийг удаан хугацаанд төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс хариуцлага тооцсон талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, төлбөр төлөгч Б.С нь нэг жил, долоон сарын хугацаанд хүүхдийн тэтгэлгээ төлөөгүйгээс 5,288,000 төгрөгийн өр хуримтлуулсан байна. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад 2,168,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл өртэй хэвээр байжээ.

Иймд шүүхээс түүнд 20 хоногийн хугацаагаар баривчлах, мөн зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна.

Албаны эх сурвалжийн зүгээс хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд тухай бүр төлөх үүрэгтэйг сануулж, төлбөрөөс зайлсхийх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдгийг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.