dobu.mndobu

Иран Трампын 48 цагийн хугацаатай шаардлагад хариу өгчээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-22

Иран Трампын 48 цагийн хугацаатай шаардлагад хариу өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцууд руу дайрна гэсэн анхааруулгын хариуд Иран АНУ-ын хүчин болон Израильтай холбоотой тус бүс нутгийн эрчим хүч, мэдээллийн технологи, далайн ус давсгүйжүүлэх байгууламжуудыг онилох болно гэж мэдэгджээ.

Ираны төрийн телевиз болох IRIB- ийн мэдээлснээр, Ираны Төв командлалын хэвлэлийн төлөөлөгч "Өмнөх анхааруулгын дагуу хэрэв Ираны түлш, эрчим хүчний дэд бүтцэд халдвал АНУ болон Израилийн эзэмшлийн тус бүс нутгийн бүх эрчим хүч, мэдээллийн технологи, далайн ус давсгүйжүүлэх байгууламжуудыг устгах бай болгоно" гэж мэдэгджээ. Ираны Төв командлал нь Ираны Хувьсгалт Гвардийн корпус болон Ираны ердийн цэргийн хүчийг хянадаг байгууллага юм. Ираны цэргийн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгч Трамп Ормузын хоолойн хаалтыг 48 цагийн дотор цуцлахгүй бол Ираны цахилгаан станцууд руу дайрна гэж анхааруулснаас хойш нэг цаг ч болоогүй хугацаанд гаргасан мэдэгдэл юм.

Ерөнхийлөгч Трамп мөн өдөр нь TruthSocial олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформ дээр нийтэлсэн постондоо “Хэрэв Иран одооноос эхлэн 48 цагийн дотор Ормузын хоолойг ‘аюулгүй’ бүрэн нээхгүй бол АНУ хамгийн томоос нь эхлээд цахилгаан станцуудыг нэг нэгээр нь устгана” гэж мэдэгджээ.

Усны эх үүсвэрийн хомсдолд орсон Ойрхи Дорнодын орнууд ундны ус, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан ус авахын тулд далайн усыг давсгүйжүүлэх байгууламжаас ихээхэн хамааралтай байдаг. Эдгээр байгууламж руу халдсан нь орон нутгийн оршин суугчдын амь насанд аюул учруулж болзошгүй юм. Ийм учраас далайн усыг давсгүйжүүлэх байгууламж руу халдсан нь энгийн номхон иргэдэд учруулж буй ноцтой үйлдэл гэж тооцогддог.

АНУ, Израиль энэ сарын 7-нд Ираны Кешм арал дээрх далайн усыг давсгүйжүүлэх байгууламж руу халдсан бөгөөд маргааш нь Иран Бахрейны далайн усыг давсгүйжүүлэх байгууламж руу халдаж хариу арга хэмжээ авсан.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.