dobu.mndobu

"Ханиадны эм" гэх нэрээр сэтгэцэд нөлөөт бодистой бүтээгдэхүүн борлуулж байжээ

"Ханиадны эм" гэх нэрээр сэтгэцэд нөлөөт бодистой бүтээгдэхүүн борлуулж байжээ

Ханиадны эм нэрийн дор худалдаалагдаж буй зарим бүтээгдэхүүнтэй холбоотойгоор энэ онд цагдаагийн байгууллагад нийт 14 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн талаар албаныхан мэдээллэв. 

Цагдаагийн Ерөнхий газрын цагдаагийн дэд ахлагч Х.Отгонжаргалын хэлснээр, гадаад улсаас “ханиадны үед хэрэглэдэг” гэх нэр бүхий эмийг Монгол Улсад хууль бусаар борлуулж байгаа тохиолдлууд илэрчээ. Уг эм нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй боловч сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай аж.

Тэрбээр “Энэхүү эм нь донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад байдаг” хэмээн анхааруулсан байна.

Мөн шалгалтаар тус бүтээгдэхүүний найрлагад Нэгдсэн Үндэстний Байгууллагын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын гуравдугаар жагсаалтад багтсан бодис агуулагдаж байгааг тогтоожээ.

Иймд иргэдийг гарал үүсэл тодорхойгүй, баталгаагүй эм, бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, эрүүл мэнддээ эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.