dobu.mndobu

Ахлах сургуулийн сурагч шинэ төрлийн шүүлтүүрийн систем бүтээжээ

Ахлах сургуулийн сурагч шинэ төрлийн шүүлтүүрийн систем бүтээжээ

АНУ-ын Виржиниа мужийн ахлах сургуулийн сурагч Миа Хеллер ундны уснаас бичил хуванцарын 95 гаруй хувийг зайлуулах чадвартай шинэ төрлийн шүүлтүүрийн систем зохион бүтээжээ.

Түүний бүтээл нь уламжлалт мембран шүүлтүүрээс ялгаатайгаар соронзон шинж чанартай феррофлюид ашиглан бичил хуванцрыг уснаас салгаж авдгаараа онцлог юм.

Сүүлийн жилүүдэд бичил хуванцар нь далай тэнгисээс эхлээд хүний биеийн эд эрхтэн хүртэл тархаж, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Энэ нөхцөл байдал нь Хеллерийг илүү энгийн, бага зардалтай шийдэл хайхад хүргэсэн байна.

Түүний бүтээсэн систем нь гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд ус, феррофлюид, ялгаруулалтын хэсгүүдээс бүрдэнэ. Феррофлюид нь бичил хуванцарт наалдаж, соронзон орны тусламжтайгаар тэдгээрийг уснаас татан гаргадаг.

Үүний дараа феррофлюидыг дахин ашиглах боломжтой тул нэг удаагийн шүүлтүүр хэрэглэх шаардлагагүй. Туршилтын үр дүнгээс харахад уг систем нь бичил хуванцрын 95.52 хувийг зайлуулж, ашигласан феррофлюидын 87 гаруй хувийг дахин сэргээсэн нь уламжлалт ус цэвэршүүлэх аргуудаас (70–90%) илүү өндөр үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч уг технологийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд зарим бэрхшээл байгаа юм. Тухайлбал, цуглуулсан бичил хуванцарыг аюулгүй устгах, мөн феррофлюидыг их хэмжээгээр үйлдвэрлэх өртөг зэрэг асуудлууд шийдлээ хүлээж байна.
Одоогоор Миа Хеллер уг системийг айл өрхийн хэрэглээнд, жишээлбэл гал тогооны угаалтуурын доор суурилуулах боломжтой байдлаар хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд цаашид мэргэжлийн түвшинд туршилт, баталгаажуулалт хийхээр төлөвлөжээ. 

 

 

Эх сурвалж: Daily express

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.