dobu.mndobu

ТОДРУУЛГА: Эрсдэлтэй эмэгтэйчүүдийг "Эмнэлэг засвартай байна, гэр лүүгээ яв" гэж болохгүй учраас коридорт түр хэвтүүлсэн

ТОДРУУЛГА: Эрсдэлтэй эмэгтэйчүүдийг "Эмнэлэг засвартай байна, гэр лүүгээ яв" гэж болохгүй учраас коридорт түр хэвтүүлсэн

Өргөө амаржих газарт ээжүүд оргүй, коридорт шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэл цахим орчинд гараад байна.

Энэ талаар Нийслэлийн "Өргөө" амаржих газрын дарга Н.Батсайханаас тодруулахад "Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр ачаалал нэмэгдэж, ор хүрэлцээгүйн улмаас зайлшгүй яаралтай эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчдийг коридорт хэвтүүлсэн. Түр хугацаанд тийм байдалтай хэвтүүлээд 2, 3 цагийн дотор тасгууд руу хуваарилж, зохицуулсан.

Манай эмнэлэгт 16 орчим жилийн турш ямар ч засвар шинэчлэлт хийгдээгүй байсан. Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш анх удаа их засвар хийж байгаа юм. Одоогоор Эрсдэлтэй жирэмслэлтийн тусламжийн тасагт засвар хийж байна.

Эрсдэлтэй эмэгтэйчүүдийг "Эмнэлэг засвартай байна, гэр лүүгээ яв" гэж болохгүй учраас түр арга хэмжээ авсан юм.

Энэ тасгийн засвар энэ долоо хоногт дуусна. Эмнэлгийн их засвар зургаадугаар сарын сүүлээр дуусна" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.