0

Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн үүдэлтэй 275 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 иргэн хохирчээ.
Хохирогчдын дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд нийт хохирогчдын 209 буюу 88.2 хувь нь эмэгтэй, 22 буюу 9.3 хувь нь хүүхэд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нь айдаст, түгшүүрт автах, өөртөө итгэх итгэл буурах зэрэг сэтгэлзүйн нөлөөллийн улмаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхгүй байх хандлага өндөр байдаг.
Иймд иргэн бүр хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчиж, мэдээлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь чухал ач холбогдолтой бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон эсвэл хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг уриаллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.