dobu.mndobu

Солонгосын жүжигчин Ли Хе Ён амьтны эрхийн маргаанд өртөв

Солонгосын жүжигчин Ли Хе Ён амьтны эрхийн маргаанд өртөв

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Ли Хе Ён сошиал сүлжээнд байршуулсан бичлэгийнхээ дараа олон нийтийн шүүмжлэлд өртөжээ. 

Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр жүжигчин бүсгүй өөрийн Instagram хуудсандаа гэрийн тэжээвэр нохойтойгоо өдөр тутмын амьдралаа харуулсан бичлэгээ хуваалцжээ. Эхэндээ энгийн бичлэг мэт харагдсан ч нохойн нүд, ам орчмыг нүүрний будгаар будсан байв.

Бичлэг цацагдсаны дараа цахим орчинд сөрөг сэтгэгдлүүд нэмэгдэж, хүмүүс амьтанд хүний гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь зохисгүй, эрсдэлтэй үйлдэл болохыг шүүмжилсэн бөгөөд зарим нь энэ үйлдлийг амьтны хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс нохойн нүд, арьс нь химийн найрлагад маш мэдрэмтгий тул гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь нүдний үрэвсэл, эвэрлэгийн шархлаа зэрэг ноцтой хүндрэл үүсгэх эрсдэлтэйг болохыг хэлжээ.

Энэхүү тохиолдол урьд өмнө давтагдаж байсан бөгөөд олны танил хүмүүс тэжээвэр амьтны нүүрийг будаж шүүмжлэл дагуулж байсан. Харин Ли Хе Ён асуудлыг дахин сөхөж нь амьтны эрх, хамгааллын асуудалд олон нийтийн анхаарлыг улам хандуулжээ. Мөн нөлөө бүхий хүмүүс ийм төрлийн контент нийтлэхдээ илүү хариуцлагатай хандах шаардлагатайг сануулжээ. 

 

Эх сурвалж: The Chosun Daily

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.