0

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй "Алтан цом"-ын төлөөх барилдаан энэ амралтын өдрүүдэд болно.
Маргааш буюу энэ сарын 28-нд зургаадугаар тойргийн сүүлийн хагасын барилдаан болно. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел" баг Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багтай, Улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй "Хүлэгү" баг Улсын аварга О.Хангай тэргүүтэй "Од групп" багтай барилдана.
Харин 29-нд буюу Ням гарагт долоодугаар тойргийн эхний хагасын барилдаанууд болно. Улсын арслан тэргүүтэй Р.Пүрэвдагва тэргүүтэй "Хатант Интернэшнл" баг Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй "Эв Монгол" багтай, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "MCS Энержи баг", Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багтай барилдахаар болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.