dobu.mndobu

Байт харвааны чансаа тогтоох тэмцээнд Монгол Улсын шигшээ баг алтан медаль хүртлээ

Байт харвааны чансаа тогтоох тэмцээнд Монгол Улсын шигшээ баг алтан медаль хүртлээ

Тайландын нийслэл Бангкок хотод байт харвааны Дэлхийн чансааны оноо олгох "Asia Cup-World Ranking Tournament, Stage I" тэмцээн гуравдугаар сарын 21-28-ны өдрүүдэд явагдаж буй юм. 

Уг тэмцээний рекурв харвааны холимог багийн төрөлд Монгол Улсын шигшээ баг алтан медаль хүртлээ. 

Азийн наадмын аварга Б.Отгонболд, Б.Оюун-Эрдэнэ зэрэг бүрэлдэхүүнтэй манай улсын баг Хонконгийг 6:2, Малайзыг 5:3, хагас шигшээд Хятадын Тайпэйг 5:3, шигшээд Сингапурыг 6:2-оор буулган авснаар түрүүлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.