dobu.mndobu

Сураггүй болсон цэргийг нисдэг тэрэг, дроноор хайж эхэлжээ

Сураггүй болсон цэргийг нисдэг тэрэг, дроноор хайж эхэлжээ

Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч тэмээн сүргээ эргүүлэх гэж мотоциклтой яваад өнөөг хүртэл сураггүй болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн ... дугаар цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ сарын 25-ны өдөр цэргийн ангийн тэмээн сүргээ эргүүлэхээр мотоциклтой яваад өнөөг хүртэл сураггүй байгаа юм. 

Тухайн цэргийг Өмнөговь аймгийн цагдаа, онцгой, хилийн цэргийн ангийн бүрэлдэхүүн болоод Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнх нь төлөөллийнхэн эрэн хайж байгаа ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар сураггүй болсон цэргийг эрэн хайх ажиллагааг нисдэг тэрэг, дрон зэргийг ашиглан эрэн хайж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.