0

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар иргэн Ө нь “Toyota Lexus-600” маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар ан амьтан тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Тодруулбал, тухайн иргэн нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан “Алтайн хойлог” шувууг хууль бусаар агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, уг шувууг эд мөрийн баримтаар хураан авч, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу энэ үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай аж.
Мөн Эрүүгийн хуулийн 24.5.1 дүгээр зүйлд зааснаар ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр агнах, тээвэрлэх зэрэг үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.