dobu.mndobu

Богдхан ууланд гарсан түймрийн эрсдэл бүрэн арилаагүй байна

Богдхан ууланд гарсан түймрийн эрсдэл бүрэн арилаагүй байна

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны зүүн оргилд гарсан ой, хээрийн түймрийг холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч унтраасан боловч тухайн бүсэд хөрсөн дор хөвдний уугилт бүхий голомтууд бүрэн арилаагүй, гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Дээрх түймэр нь иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл, тухайлбал ил гал түлэх, тамхины ишийг дутуу унтраах зэрэг зөрчлөөс үүдэн гарсан нь тогтоогджээ. 

Иймд Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд хяналт, шалгалтыг эрчимжүүлж, байгаль хамгаалагч, онцгой байдлын байгууллагууд байнгын эргүүл, хяналтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, аялагчдыг:

Ил гал түлэхгүй байх

Тамхи, галын эх үүсвэрийг бүрэн унтраах

Галын аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөх үүргийг хатуу сануулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасны дагуу галын аюулгүй байдлын журам зөрчсөн иргэнд торгууль ногдуулна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд заасны дагуу ой, хээрийн түймэр гаргасан, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Цаашид гарч болзошгүй аливаа зөрчил, гал түймрийн нөхцөл байдалд холбогдох байгууллагууд шуурхай хариу арга хэмжээ авч, хариуцлага тооцох болно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.