dobu.mndobu

Трамп АНУ-ын ерөнхий прокурор Пэм Бондиг ажлаас нь чөлөөлөв

Трамп АНУ-ын ерөнхий прокурор Пэм Бондиг ажлаас нь чөлөөлөв

Дональд Трамп өөрийн засаг захиргааны удаан хугацааны холбоотон, Ерөнхий прокурор Пэм Бондиг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Түүний оронд өмнө нь орлогчоор ажиллаж байсан Тодд Бланш томилогдохоор болжээ.

Трамп энэ талаар Truth Social сүлжээндээ мэдэгдэж, Бондиг магтан сайшааж, хувийн хэвшилд шилжин ажиллах гэж байгааг онцолсон байна. Харин Бонди "Албан үүргээ Бланшид шилжүүлэхийн тулд цөхрөлтгүй ажиллана. Энэ ажил миний бахархал байсан хэмээн мэдэгдэжээ. 

Бондигийн удирдсан АНУ-ын Хууль зүйн яам Жеффри Эпштейнтэй холбоотой хэргүүдийг шалгаж, холбогдох файлуудыг ил болгох асуудал олны анхаарлын төвд байсан юм. Тэрбээр албан тушаалд томилогдохдоо уг хэргийн материалыг ил тод болгоно гэж амлаж байсан ч дараа нь зарим мэдээлэл байхгүй хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулжээ.

Эцэст нь олон нийтийн шахалт, Конгрессын шаардлагын дагуу холбогдох баримтуудыг ил болгосон ч мэдээллийн хамгаалалт, ил тод байдлын асуудлаар хоёр намын зүгээс шүүмжлэлтэй тулгарчээ.

 

Сүүлийн саруудад Бонди Конгрессын хурц хэлэлцүүлэгт оролцож, хууль тогтоогчидтой маргаан өрнүүлсэн нь улс төрийн дарамтыг нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Мөн тэрбээр Кристи Ноем албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Трампын засаг захиргаанаас огцорсон өндөр албан тушаалтнуудын нэг болжээ.

Шинээр томилогдож буй Бланш Бондигийн удирдлагыг өндрөөр үнэлж, хуулийг чанд мөрдөж, улс орны аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.

Харин зарим улс төрчид, тухайлбал Конгрессын гишүүн Томас Масси, Эпштейний хэрэгтэй холбоотой бүх файлыг бүрэн ил болгохыг Ерөнхий прокуророос шаарджээ. Мөн Ро Ханна энэ асуудлаар Конгресс илүү хатуу байр суурь баримтлах ёстойг онцолсон байна.

Ийнхүү Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд өндөр албан тушаалтнуудын өөрчлөлт харьцангуй цөөн байсан ч энэ удаагийн шийдвэр нь улс төр, хууль эрх зүйн хүрээнд өргөн хэлэлцүүлэг дагуулж байна.

 

Эх сурвалж: BBC 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.