dobu.mndobu

Улсын арслан Б.Орхонбаяр нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүллээ

Улсын арслан Б.Орхонбаяр нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр-ын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ.

Их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, мөн улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарсан байна.

Харин дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдлээ.

Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан С.Доржпалам хүртээлээ.

Нэрэмжит барилдааны үеэр аварга Гунаажавын Эрхэмбаяр-т Монголын Үндэсний Бөхийн Холбоо, үе тэнгийн бөхчүүд, “Таван хан” дэвжээ, багш шавь нар, ах дүүс болон нутгийн иргэд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын үе тэнгийн “Монгол-95” клубээс хүндэтгэл үзүүлжээ.

Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт 14:30 цагаас “Алтанцом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Тус барилдаанд дөрвөн баг өрсөлдөх юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.