dobu.mndobu

АИ-95 болон дизель түлшний үнэ өсөв

АИ-95 болон дизель түлшний үнэ өсөв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ 97 хувийг Оросын Холбооны Улсаас импортолдог бөгөөд гол нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулсан байна.

АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орсон. 

Тухайлбал, дизель түлшний жижиглэнгийн үнэ энэ сарын 4-5-ны өдрүүдийн байдлаар Улаанбаатар хотод литр тутамдаа 3490-3990 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.

Харин орон нутагт үнэ харьцангуй өндөр байгаа бөгөөд Увс аймагт дизель түлш литр нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Мөн АИ-95 автобензиний үнэ литр тутамд 4100 төгрөгт хүрсэн талаар мэдээлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.