dobu.mndobu

Улаанбурхан өвчнөөс болж 2 хүүхэд нас баржээ

Улаанбурхан өвчнөөс болж 2 хүүхэд нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбурхан өвчний улмаас хоёр хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 14,562-д хүрээд байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 11,759, орон нутагт 2,798 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар 62 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 39 нь нийслэлд, 23 нь орон нутагт байна. Харин гурван хүн гэрийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа аж.

Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр өвчлөлтэй байгаа бөгөөд 5,265 тохиолдол бүртгэгджээ. Мөн 0-4 насны 3,579, 5-9 насны 1,855, 15-19 насны 1,796 хүүхэд улаанбурханаар өвдсөн байна.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд онцолж, иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.