dobu.mndobu

Бостоны марафонд МУГТ Б.Сэр-Од анх удаа элит ангилалд өрсөлдөнө

Бостоны марафонд МУГТ Б.Сэр-Од анх удаа элит ангилалд өрсөлдөнө

Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б.Сэр-Од энэ сарын 20-нд АНУ-ын Бостон хотноо болох нэр хүндтэй Бостоны марафон уралдаанд оролцохоор болжээ.

Дэлхийн долоон том марафоны нэг болох тус тэмцээн энэ жил 130 дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд Б.Сэр-Од дэлхийн шилдгүүд өрсөлддөг “элит гараа” буюу “pro field”-д гүйх юм.

Ингэснээр Бостоны марафонд Монголын тамирчин анх удаа элит ангилалд өрсөлдөх түүхэн үйл явдал тохиож байна.

Энэ удаагийн марафонд 137 орны 32 мянга гаруй гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд Челси Клинтон, 1968 оны аварга, сэтгүүлч Эмби Барфут, сансрын нисэгч Сунита Уильямс зэрэг олны танил хүмүүс багтжээ.

Б.Сэр-Од нь олимпийн наадамд зургаан удаа оролцсон (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024) бөгөөд хөнгөн атлетикийн дэлхийн аваргад 12 удаа оролцсон, дэлхийд цорын ганц амжилтын эзэн гэдгээрээ онцлог тамирчин юм.

Тэрбээр 2026 он гарсаар Японы Токио, Осака марафонд амжилттай оролцож, саяхан БНХАУ-ын Янжоу хотод болсон Зүүн Азийн хагас марафоны аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Мөн 2024 онд Нью-Йоркийн марафоны элит гараанд уригдан оролцож байжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.