0

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин нэг хэсэг уран бүтээлээсээ найман жил завсарлаад байсан бол эргэн иржээ. Энэ хугацаанд дуучин маань хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хувийн бизнесээ эхлүүлж, тун амжилттай яваа ажээ. Улмаар саяхан тэрбээр “Чи миний” дуугаа гаргаж, үзэгч, сонсогч олондоо бэлэг бариад байна. “Чи миний” дууны шүлгийг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Дарханхөвсгөл бичиж, аялгууг хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат урлажээ. Дуучин маань тус дууныхаа клипийг техник технологийн шинэчлэлийг дагаж, хиймэл оюун ухаан ашиглаж хийсэн нь шинэлэг болжээ.
Дуучин Б.Буянжаргалын Санахгүй л гэсэн юм аа, Саяана, Аялас хийгээд дуулъя, Аавын борлог морьд, Ай даа юу ч гэхэв дээ, Миний Монголын намар, Чамдаа би хайргүй байхын аргагүй зэрэг олон дуу үзэгч, сонсогчдоос өндөр үнэлэлт авсан бөгөөд одоо ч ард түмний хайртай дуунуудын нэг хэвээр байгаа билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.