dobu.mndobu

Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэжээ

Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 04-ний өдөр нэр бүхий зочид буудалд “хүзүүний хэсэгтээ зүсэгдэж, их хэмжээний цус алдаж байна” гэх дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгалт явуулахад хамт архидан согтуурсан иргэдийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч, улмаар архины шилний хагархайгаар нэгнийхээ хүзүүний хэсэгт 2-3 удаа зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ. 

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны хэт хэрэглээ нь иргэдийн хоорондын маргааныг хурцатгаж, хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл учруулдаг болохыг анхааруулж байна. Иймд иргэдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргаанд оролцохгүй байх, эрсдэлтэй нөхцөл үүсвэл шуурхай мэдээлэхийг зөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.