0

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "Виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг хуурсан хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тодруулбал, Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ Зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан нийт 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар (Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон) яллах дүгнэлт гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноож, 3.2 тэрбум төгрөгийг хохирогч 491 иргэнд олгохоор шийдвэрлэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.