dobu.mndobu

Жүжигчин Хён Бин хүндэт сөрөг тагнуулын ажилтнаар томилогдлоо

Жүжигчин Хён Бин хүндэт сөрөг тагнуулын ажилтнаар томилогдлоо

БНСУ-ын Үндэсний тагнуулын алба (NIS) жүжигчин Hyun Bin-ийг хүндэт сөрөг тагнуулын ажилтнаар томилсноо мэдэгдлээ.

Тус агентлагийн мэдээлснээр, энэхүү томилгоо нь саяхан шинэчлэгдсэн тагнуулын хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сөрөг тагнуулын үйл ажиллагааны ач холбогдлыг сурталчлах зорилготой юм.

БНСУ-ын Үндэсний Ассемблей өнгөрсөн хоёрдугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тагнуулын гэмт хэргийн хүрээг өргөжүүлсэн. Өмнө нь зөвхөн дайсан улстай холбоотой үйл ажиллагаанд хамаарч байсан бол шинэчилсэн хуулиар гадаад улс болон түүнтэй адилтгах байгууллагад төрийн нууц задруулах зэрэг үйлдлийг хамруулах болсон байна.

Энэхүү өөрчлөлт нь Хойд Солонгосоос гадна үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхолд заналхийлж болзошгүй гадаадын тагнуулын үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох өргөн хүрээтэй бодлогыг тусгасан гэж NIS онцолжээ.

Жүжигчин Хён Бин нь 2023 онд нээлтээ хийсэн “The Point Men” кинонд Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтны дүрийг бүтээж байсан туршлагатай. Цаашид тэрбээр тус байгууллагатай хамтран сөрөг тагнуулын үйл ажиллагааны ач холбогдлыг олон нийтэд сурталчилан таниулахад оролцох аж.

NIS-ийн албан тушаалтны хэлснээр, сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологи, батлан хамгаалах салбарын нууц мэдээллийг гадаадын байгууллагад алдагдуулахтай холбоотой хэргүүд нэмэгдэж байгаа нь сөрөг тагнуулын ажлын ач холбогдлыг улам бүр өсгөж байгаа аж. Тиймээс тус агентлаг цогц арга хэмжээ авч, олон нийтийн хүлээлтэд нийцсэн үр дүн гаргахаар зорьж байгаагаа мэдэгджээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.