dobu.mndobu

Газар орны туршуул явууллаа

Газар орны туршуул явууллаа

Засгийн газрын шийдвэрээр 2026 оны зургадугаар сард Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг анх удаа зохион байгуулахаар тогтсон. 

Уг шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 09-ний өдөр газар орны туршуулыг явууллаа.

Туршуулыг БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд ахалж, сургуулийн удирдлагын бүлэг газар дээр нь ажиллав. 

Бүрэлдэхүүнд БХЯ, ЗХЖШ, Тусгай хүчний цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл, мөн гурван аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицерууд, сумын удирдлагууд ажиллав. 
Туршуулаар нэгдсэн сургуулийн бодлого, төлөвлөгөөний төслийг боловсруулж, бүрэлдэхүүн байрлах байр, хичээлийн долоон цэг дэлгэх газрыг сонгож, нэгдсэн буудлага зохион байгуулах газар районы эцсийн байдлаар тодотголоо. Энэхүү сургууль нь орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын харилцан ажиллагааг практик дээр турших чухал ач холбогдолтой сургуулилт болно гэж БХЯ мэдээлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.