dobu.mndobu

Дорноговь аймагт 21 тонн ачаа тээвэрлэж явсан автомашины чиргүүл шатжээ

Дорноговь аймагт 21 тонн ачаа тээвэрлэж явсан автомашины чиргүүл шатжээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Хүрэн-Өндөр” гэх газарт 21 тонн ачаа тээвэрлэж явсан автомашины чиргүүл шатжээ.

Тодруулбал, Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл шатаж байна гэх дуудлагыг наймдугаар сарын 10-ны өдрийн 07:11 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчид очиход “Howo ZZ4257V324HE1” загварын ачааны автомашины “Liang Shan CSQ9400XXYC” загварын тентэн бүрхүүлтэй хагас чиргүүл 21 тонн ачааны хамт шатаж байжээ.

Аврагчид гал түймрийг шуурхай унтрааж, шатаж байсан ачаанаас дөрвөн тонн ачааг аюулгүй гаргасан байна.

Галын шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.