0

АНУ болон Ираны хооронд "хоёр долоо хоногийн гал зогсоох" тухай зарласны дараа Ормузын хоолойгоор дамжин гурван том түүхий нефть тээвэрлэгч (VLCC) хөлөг онгоц гарчээ.
Лондонгийн хөрөнгийн биржийн групп (LSEG)-ийн тээврийн мэдээллийг иш татан Ройтерс агентлаг АНУ болон Иран гал зогсоох тухай зарласнаас хойш анх удаа ийм тохиолдол гарч байгааг мэдээлэв.
Энэ хоолойгоор дамжин өнгөрсөн гурван VLCC нь Либерийн далбаатай "Serifos", Хятадын далбаатай "Cosmic Lake", "He Long Hai" байжээ. Тус бүр нь 2 сая баррель газрын тос хадгалах хүчин чадалтай аж.
Тэдний явсан зам нь Ираны цэргийн бааз байрладаг Ларак арлыг тойрон Ираны тогтоосон "Хормузын хоолойн аюулгүй шинэ гарц " байсан байна.
Ройтерс агентлагийн иш татсан LSEG болон Kepler-ийн мэдээллээр бол "Serifos" хөлөг онгоц 3-р сарын эхээр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсаас түүхий нефть тээвэрлэж байгаа бөгөөд 4-р сарын 21-нд Малайзын Малакка боомтод ирэх төлөвтэй байна. Хятадын хоёр хөлөг онгоц Ирак, Саудын Арабаас тус тус түүхий нефть тээвэрлэж байгаа бөгөөд хоёуланг нь Хятадын Unipec компани-д хүргэж аж.
Unipec нь Хятадын хамгийн том төрийн өмчит нефть, химийн компани болох Sinopec-ийн худалдааны охин компани юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.