dobu.mndobu

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “гэгээрчээ”

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-16

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “гэгээрчээ”

Ганцхан жилийн өмнө бүлгийнхээ хурал дээр санал хэлсэн гишүүдийг дарамталдаг байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ төрөл арилжсан байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцох үеэрээ өөрийнх нь эсрэг байр суурь илэрхийлсэн Г.Дамдинням тэргүүтэй гишүүдийн өөдөөс “Аятайхан байгаарай. Уйлаад гуйгаад, амь авраарай гээд та нар орж ирдэг шүү” хэмээн ширээ шааж суусан тэрбээр өнөөдөр парламентын ардчилал ярьж, дарангуйлал тогтлоо хэмээн шогширч сууна. 

Намын гишүүд гэлтгүй бусад намын гишүүдийг ч загнаж, зандарч, таалагдахгүй бол хэвлэлээр нүдүүлж ирсэн тэрбээр өнөөдөр ардчилал, эрх чөлөө, шударга ёс ярьж байна. Бүх эрх мэдлийг гартаа атгаж байхдаа дарангуйлагч болж дарамталдаг байсан хүн өнөөдөр хариуцлагын тогтолцоо, ёс зүй ярихад улдан эсэргүүцэж, УИХ-ын даргыг “Парламентаа устгасан түүхэн дэх хамгийн хогийн дарга шүү” хэмээн пээдэлзэв.

Эрх мэдэлд байхдаа нүд нь сохорч, албан тушаалаас буухаараа нүд нь нээгддэг улс төрчдийн араншин Л.Оюун-Эрдэнэ дээр маш тод харагдаж байна. Өчигдөрхөн л таалагдаагүй хүмүүс рүүгээ шороо цацаж, сошиалаар бүллидүүлж суусан тэрбээр өнөөдөр гэгээнтний дүрээр гарч ирлээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.