dobu.mndobu

“Алтан цом”-ын эзэд маргааш тодорно

“Алтан цом”-ын эзэд маргааш тодорно

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан цом” барилдааны аварга баг маргааш (2026.04.19) тодорно.

2025–2026 оны улирлын турш үргэлжилсэн тус барилдааны шигшээ шатанд улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “Энержи” баг, залуу заан С.Сүхбатаар ахлуулсан “Хатант Интернэшнл” багууд шалгарч, аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.

Харин гуравдугаар байрын төлөө улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай “Скайтел” баг, дархан аварга Н.Батсууриар удирдуулсан “Хамаг Монгол” багууд барилдана. Энэ жилийн “Алтан цом” барилдааны нийт шагналын сан 1.5 тэрбум төгрөгт хүрч, оролцогч баг тамирчдын өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.