0

Улаанбаатар хотын төв талбай дээр өнөөдөр“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах аж.
Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.
Тодруулбал:
-2026.04.20-нд Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
-2026.04.21-нд Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
-2026.04.22-нд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө.
Өнөөдөр болох үйл ажиллагааны хөтөлбөр:



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.